medee selenge

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР 

1934 оны 8 дугаар сарын 22-нд Ерөнхий сайдын 17 дугаар тушаалд зааснаар Сэлэнгэ аймагт Дотоодын хамгаалах ангийн дэргэд 5 хүнтэй галын аюулаас хамгаалах комисс байгуулсан нь эдүгээ Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хөгжлийн үндэс суурь тавигдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд агентлаг хэлбэрээр Гамшгаас хамгаалах штаб болон зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулсан.

2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болон өөрчлөгдсөн.

Сэлэнгэ аймгийн хүн амын суурьшилт, нутаг дэвсгэрийн хэмжээ, нийгэм эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэнд, үйлдвэр, тээвэр холбоо, зам харилцаа, сүүлийн жилүүдэд гарч байгаа гамшиг ослын тоо хэмжээ, нэр төрөл, учруулж байгаа хор уршиг, гарч байгаа зардлын хэмжээг харгалзан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, гамшигтай тэмцэх бодлогыг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалт, материаллаг баазыг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдал, техникийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/578 дугаар тушаалаар Онцгой байдлын газар болон өргөжиж, гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах мэргэжлийн хяналт явуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг явуулж, улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах цогц механизмыг бий болгох зорилгыг ханган биелүүлж амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь аймгийн хэмжээнд Сүхбаатар, Мандал, Баянгол, Сайхан сумдад байрлах Аврах, гал унтраах 4 анги, Эрэн хайх, аврах салбар, Мандал, Баянгол, Орхонтуул сумдад байрлах Улсын нөөцийн 3 салбартайгаар, гал унтраах зориулалтын 10, тусгай зориулалтын 8, шуурхай албаны 6 автомашин, туслах албаны 5 автомашин, 231 нэгжтэйгээр байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг ханган биелүүлж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах арга хэмжээг аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, төрийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, иргэд хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн ажил үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Манай хамт олноос сүүлийн 10 жилийн хугацаанд “Цэргийн гавьяаны одон”-гоор 3, “Цэргийн хүндэт медаль”-аар 6, “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр 5, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 6, Онцгой байдлын байгууллагын тэргүүний албан хаагчаар 3 албан хаагч тус тус шагнагдсан байна.

12525121_596117690538787_5107633137151711269_o

Хариулт үлдээх