Булган аймгийн онцгой байдлын газар
СнЗ-ийн 1976 оны 6 дугаар сарын 17 –ны өдрийн 276 тоот тогтоолоор захиргаа аж ахуй, гал сөнөөгч зэрэг 20 хүний орон тоотой гал унтраах зориулалтын 2, ус тээвэрлэгч цистерн нэгтэйгээр аймгийн Цагдан сэргийлэх ангийн харъяанд байгуулагдаж даргаар нь Ц.Дашзэвэг томилогдон ажиллажээ.
Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор аймгийн Цагдаагийн хэлтсийн харъяалалаас гарган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх Гал түймэртэй тэмцэх алба болгон зохион байгуулсан бөгөөд 2001 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн аймгийн Засаг даргын 214 тоот захирамжаар Гал түймэртэй тэмцэх албыг хэлтэс болгон өргөжүүлэн зохион байгуулсан.
“Гамшгаас хамгаалах тухай” хууль батлагдаж хуулийг хэрэгжүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж буй хэлтэс, салбар байгууллагуудыг нэгтгэн нэг зохион байгуулалтад оруулах зорилгоор гаргасан Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Байгалийн гамшгаас аврах салбар, Улсын нөөцийн салбаруудыг нэгтгэн Булган аймаг дахь Гамшгаас хамгаалах штаб болгон өргөжүүлж, 2005 онд Засгийн газрын тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болгон өөрчилж, 2008 онд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын газар болон өргөжсөн.
Өнөөдөр тус газар нь офицер 24, ахлагч 76, энгийн 10 нийт 110 алба хаагчтай, Аврах, гал унтраах 2 анги, /Булган сум, Хялганат тосгонд / Эрэн хайх, аврах салбар 1-тэй, гал унтраах тусгай зориулалтын болон шуурхай дуудлагын 18 авто машинтай, Булган аймгийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.