Говьсүмбэр аймгийн онцгой байдлын хэлтэс
Онцгой байдпын хэлтэс нь анх 1991 онд Чойр хотын гал унтраах анги, 1992 онд Говьсүмбэр аймгийн Гал түймэртэй тэмцэх алба, 2003 онд Говьсүмбэр аймгийн Гамшгаас хамгаалах штаб, Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2005 оны 24-р тушаалаар аймаг, нийслэл, дүүрэгт Онцгой байдлын газар, хэлтэс зохион байгуулагдсантай холбогдуулан тус аймагт Онцгой байдлын хэлтэс байгуулагдсан. Тус хэлтэс Урьдчилан сэргийлэх хяналтын тасаг, Аврах гал унтраах 37 дугаар анги, Аврах бүлэг гэсэн нэгжтэй, гал унтраах автомашин 3, шуурхай бүлгийн автомашин 2, Дуудлагын автомашин 2, тусгай зориулалтын автомашин 1 ажил үүргээ гүйцэтгэж байна.