Дархан-уул аймгийн онцгой байдлын газар
Дархан хотод 1962-1963 онд, Гурил тэжээлийн үйлдвэр, Нефт бааз, Дархан, Шарын гол, Хөтөл, Эрхэтийн гал командууд, Цахилгаан станц, Цементийн завод, Хөгжимт драмын театр, Шарын голын шатах тослох материалын агуулах галын постууд байгуулагдсан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Дээрх гал командууд галын постуудыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор НАХЯ-ны сайдын тушаалаар 1981 оны 08 дугаар сард Дархан хотын галын аюулаас урьдчилан сэргийлэх тасаг нэртэйгээр Цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд байгуулагдаж анхны даргаар дэд хурандаа Осорын Жанцан томилогдон ажиллаж байсан.
-1988 онд Галын аюулаас хамгаалах алба
-1991 онд Монгол улсын Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх алба
-1993 онд Дархан хотын АДХГЗ-ны 15 дугаар тогтоолоор хөдөө орон нутагт анх удаа Гал түймэртэй тэмцэх хэлтэс байгуулагдсан.
-2004 онд Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004 оны 96 дугаар захирамжаар Гамшгаас хамгаалах штаб,
-2005 оноос Засгийн газрын 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс
-2008 оноос Онцгой байдлын газар болон өргөжин зохион байгуулагдаж даргаар нь 1988-2011 он хүртэл хурандаа Ш.Лхагвасүрэн, 2011-2013 он онцгой байдлын дэд хурандаа Г.Ганбаатар, 2013-2014 он онцгой байдлын хошууч С.Зоригоо, 2015 оноос онцгой байдлын хурандаа Г.Батбаяр нар томилогдон ажиллаж байна.
Онцгой байдлын газар нь 2015 онд батлагдсан орон тоогоор төрийн тусгай албан хаагч 173 үүнээс офицер 34, ахлагч 139, гэрээт ажилтан 4, үйлчилгээний 42 нийт 219 нэгжтэй байна. Албан хаагчдыг боловсролын зэргээр ангилахад магистр-3, бакалавр-33, дипломын дээд буюу тусгай дунд-9, бүрэн дунд-125 албан хаагчтай үүрэг гүйцэтгэж байна.