Дорноговь аймгийн онцгой байдлын хэлтэс
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1968 оны 5-р сарын 23-ны өдрийн 168-р тогтоолоор 1 дүгээр сарын 06-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод Гал команд байгуулагдан өдгөө 44 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Засгийн Газрын 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Гал Түймэртэй тэмцэх алба, 1999 онд Засаг даргын захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөжсөн.
2003 онд Гамшгаас хамгаалах штаб байгуулан,2005 онд Монгол Улсын Засгийн Газрын 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болгосон.
Тус хэлтэс нь төрийн тусгай албан хаагчийн 167 хүний орон тоотойгоор гал унтраах зориулалтын 10 бусад зориулалтын 10 нийт 20 автомашинтай үйл ажиллагааг явуулж байна.
“Шинэ Дорноговь-2” аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх хөтөлбөр, Аймгийн Засаг дарга Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан гэрээний дагуу хамтын ажиллагаатай Япон улсын “ШИЗОУКА”-мужаас Гал унтраах зориулалтын нийт 4 автомашиныг 2014 оны 2 дугаар улиралд хүлээн аван ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 322 дугаар тогтоолоор Замын-Үүд, Айраг суманд Аврах, гал унтраах 2-р зэрэглэлийн 17, 23-р анги шинээр байгуулах шийдвэр гарч 2012 онд ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлээд байна.
Мөн Сайншанд, Айраг суманд байрлах Улсын нөөцийн салбарууд нь 37 албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.