medee    tob

 

                                                          Төв аймгийн Онцгой байдлын газар

Төв аймгийн Онцгой байдлын газар нь 1958 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд гал хариуцсан 2 байцаагчтайгаар ажиллаж эхэлснээр үүсэн байгуулагдсан байна.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 464 тоот тогтоолоор 3 аймагт гал унтраах анги байгуулахаар шийдвэрлэхэд Төв аймаг орсон байна.

            Ингээд 1976 оны 09 дүгээр сард НАХЯ-ны сайдын 236  тоот тушаалаар Зуунмод хотод Гал унтраах ангийг Цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд байгуулж 1991 он хүртэл ажилласан. БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Төв аймагт Гал түймэртэй тэмцэх алба байгуулан аймаг, хотын АДХГЗахиргаанд харъяалуулахаар шийдвэр гаргасны дагуу Төв аймгийн Засаг даргын 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 65 тоот захирамжаар Цагдаагийн хэлтсээс галын албыг аймгийн нутаг дэвсгэрт галын аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан галыг унтраах, хэрэг бүртгэлт явуулах үндсэн чиг үүрэгтэйгээр Цагдаагийн ерөнхий газрын харъяа, Гал түймэртэй тэмцэх алба болон өргөжиж улмаар 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн Засаг даргын 165 тоот захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөтгөн зохион байгуулагдсан байна.  2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх хэлтэс нь Байгалийн  гамшгаас  хамгаалах аврах салбартай нэгдэн 2005 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Засгийн газрын 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болж, 2008 оны 4 дүгээр сард Онцгой байдлын газар болж өргөжин одоогоор 62 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байна.   Манай хамт олноос Олон Улсын Иргэний хамгаалалтын “Баатарын одон”-гоор Л.Ганбат, Монгол Улсын Төрийн дээд одон “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”гоор Г.Нанжид. А.Даваажав, “Цэргийн гавьяаны одон”-гоор Л.Ганбат, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Ц.Александр, Б.Чулуунбат нар, “Цэргийн хүндэт медаль”-иар Л.Ганбат, Ц.Александр, Б.Чулуунбат, П.Даваадорж, М.Лхамсүрэн, А.Даваажав, Ж.Батсайхан, Ж.Мөнхчулуун, Д.Хишигжаргал, Г.Түмэнбаяр, Н.Төмөрбаатар нар , “Шударга журам медаль”-иар Д.Пүрэвжав, “Онцгой байдлын албаны Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр Л.Ганбат, Ц.Александр,  Г.Түмэнбаяр нар, “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр Н.Нанжид, Л.Ганбат,  Ж.Батсайхан, А.Даваажав, М.Лхамсүрэн, Н.Төмөрбаатар, Д.Баярбат, Л.Энхбуян, Д.Хишигжаргал, Д.Тогтохбаяр, Ш.Дашдондог, Н.Ганхөлөг нар шагнагдаж байсан.

Манай хамт олон нь Онцгой байдлын ерөнхий газрын хэмжээнд 2007 онд Тэргүүн байр, аймгийн агентлагуудаас оны ажлаараа  2005, 2007, 2008, онуудад Тэргүүн байр, 2010 онд дэд байранд шалгарч байсан хамт олон юм.

tob zurag

 

 

Хариулт үлдээх