Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа

НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилга

ХБНГУ-д 2010 онд эхлүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад одоогийн байдлаар дэлхийн 3828 хот нэгдэж ороод  байна.

www.unisdr.org/campaign/resilientcities

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот”санаачлагын зорилго:

Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх.

 “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот”санаачлагын зорилт:

ИЛҮҮ ИХИЙГ ойлгож МЭДЭХ: Хот суурин газрын эрсдэл, эрсдэлийг бууруулах боломжийн талаарх иргэд, орон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ОНОВЧТОЙ ХИЙХ: Үйлчилгээ, дэд бүтцийн талаарх хэрэгжүүлэх төсөл, хөгжлийн хөтөлбөр,улсын болон орон нутгийн төсөвт гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг багтаах зорилгоор засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагын улс төрийн үүрэг, амлалтыг нэмэгдүүлэх

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ИЛҮҮ САЙН ХАНГАХ: Оролцоонд тулгуурласан хот, суурин газрын хөгжлийн төлөвлөлтийг дэмжиж, онц чухал дэд бүтцийн аюулгүй байдлыгхангах.

https://www.unisdr.org/campaign/resilientcities/home/about

Тус санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх арван үндсэн чиглэл:

Үндсэн чиглэл 1: Бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо

Үндсэн чиглэл 2: Өнөөгийн болон ирээдүйн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох, ойлгох, ашиглах

Үндсэн чиглэл 3: Гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулахын тулд санхүүгийн чадавхийг дээшлүүлэх

Үндсэн чиглэл 4: Гамшгийг тэсвэрлэх чадавхтай хотыг хөгжүүлэх

Үндсэн чиглэл 5: Хүрээлэн буй орчныг хамгаалж, эко системийг сайжруулах нь

Үндсэн чиглэл 6: Гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулахын тулд бүтэц, зохион байгуулалтын чадавхийг бэхжүүлэх нь

Үндсэн чиглэл 7: Гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулахын тулд нийгмийн чадавхийг ойлгож, бэхжүүлэх нь

Үндсэн чиглэл 8: Дэд бүтцийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулах нь

Үндсэн чиглэл 9: Гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах нь

Үндсэн чиглэл 10: Сэргээн босгох үйл ажиллагааг шуурхайлж, илүү сайжруулан барих

Санаачлагын хүрээнд хийгдсэн ажил 2010-2015 онд:

Хөтөлбөрийн эхний үе шат нь ухуулга сурталчилгаа, итгэл үнэмшлийг бий болгоход чиглэгдсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш орон нутгийн удирдлагыг бэхжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах хууль эрх зүйг орчныг сайжруулах зорилтыг хэрэгжүүлсэн.

2016-2020 онд:

2016 оноос эхлэн хэрэгжиж буй хоёр дахь шат нь хот суурин газрын гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх чиглэлээр  хэрэгжиж байна.

  • 10 үндсэн чиглэл гэж юу вэ?

Гамшгийг тэсвэрлэх чадавхыг бий болгоход чиглэсэн нэн чухал, харилцан хамааралтай стратеги, гол үйл ажиллагаа юм.

  • 10 үндсэн чиглэлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Орон нутгийн эрсдэлийг үнэлэх, стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх үе шат, үндсэн алхам, нөөцийг тодорхойлох

  • Нэмэлт мэдээлэл авах холбоос:

https://www.unisdr.org/campaign/resilientcities/home/toolkit

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох чадавхыг хөгжүүлэх” нь сургалт 2018-04.30-05.01

Сургалтын агуулга, хөтөлбөр IV.30-V.01 2018

Илтгэл – UNISDR-scorecard-detailed-ppt-Mongol

UNISDR_Disaster resilience scorecard for cities_Detailed_Excel tool /Нарийвчилсан үнэлгээ-Англи/

UNISDR_Disaster resilience scorecard for cities_Detailed_Mongolian /Нарийвчилсан үнэлгээ-Монгол/

Дурсгалын зураг

  • Орон нутгийн удирдагчдын гарын авлага

https://www.unisdr.org/campaign/resilientcities/home/toolkitblkitem/?id=2

  • Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх онооны карт /ерөнхий үнэлгээ/ 

English

Монгол

https://www.unisdr.org/campaign/resilientcities/home/toolkitblkitem/?id=4

  • Эрсдэлийг тооцоолох түргэвчилсэн арга /English/

https://www.unisdr.org/campaign/resilientcities/home/toolkitblkitem/?id=3

НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүнхойд Азийн бүсийн төв, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэн хотуудын гамшгийн эрсдэлийг үнэлэх, үндсэн 10  чиглэлийн хэрэгжүүлэхэд сургалт зохион байгуулж дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Монгол Улсын хувьд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нийслэл Улаанбаатар болон томоохон хотууд болох Дархан, Эрдэнэт хотууд нь 2016 оны 10 дугаар сард, бусад бүх аймгийн төвүүд 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр нэгдэн орсноор Монгол Улс “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад бүх хот нь нэгдсэн Ази тивийн анхны улс болж, дэлхийн бусад хотуудтай туршлагаа хуваалцаж, аюулгүй хот бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн хойд Азийн бүсийн төв, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнтэй хамтран 2016 оноос хойш таван удаагийн цуврал сургалтыг Улаанбаатар, Өмнөговь, Дархан-Уул, Булган аймагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж Улаанбаатар хот, 16 аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газрын холбогдох албан хаагчид хамрагдсан. Тус сургалтыг 2018 онд үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

Хэрэгжүүлсэн арга хэмжээ:

Дархан-Уул

Орхон