АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Батлан хамгаалах, хөдөлмөр нийгэмлэгийн бүтцэд 1964 онд Улсын иргэний хамгаалалтын алба нь байнгын курс, Улаанбаатар хотын иргэний хамгаалалтын штаб гэсэн хоёр хэлтэстэй байгууллагдсан нь түүхэн замналын эхлэл бөгөөд Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Иргэний хамгаалалтын албыг байгуулах тухай” 42 дугаар тогтоолоор иргэний хамгаалалтын албадыг аймаг, хотын АДХГЗ, тэдгээрийн харьяа газар байгуулахаар зааж, дүрмийг баталсан нь гамшгаас хамгаалах албадын суурь болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрын Онцгой үеийн удирдлагын газар, 2005-2008 онд Онцгой байдлын ерөнхий газрын Мэргэжлийн удирдлагын газар, 2009-2011 онд Гамшигтай тэмцэх газар, 2014-2016 онд Гамшгаас хамгаалах газар, 2016 оноос Гамшгийн шуурхай удирдлагын газар болж үүргээ гүйцэтгэж байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай хариу арга хэмжээ авах;
- Орон нутгийн гамшгаас хамгаалах албыг мэргэжлийн удирдлагаар хангах
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх
- Болзошгүй аюул ослын өмнө болон тухайн үед зарлан мэдээлэл дамжуулах, бэлэн байдлыг хангуулах;
- Гамшгийн нөхцөл байдал, хохирол, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, УОК-ыг мэдээллээр хангах;
- Гамшгийн нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэх ба төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, УОК-оор холбогдох шийдвэр гаргуулах;
- Төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага дахь гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх.
Гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр:
– Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах,
– Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, үнэлгээ өгөх,
– Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид хүрээнд гамшгаас хамгаалах стандарт, норм нормативын баримт бичгийг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, хэрэгжилтэд тавих улсын хяналтыг зохион байгуулах.
Холбоо, зарлан мэдээллийн чиглэлээр:
-Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд байнгын болон гамшиг аюулт үзэгдлийн үед тасралтгүй найдвартай шуурхай холбоог зохион байгуулж бүх төрлийн холбоо мэдээллийн техник хэрэгслийн төлөвлөлт, ашиглалт, засвар, үйлчилгээ, бэлэн байдлыг хангаж, улс орны хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн системийг зохион байгуулах,
-Зарлан мэдээллийн сүлжээ, байнгын утсан холбооны /дотуур, гадуур АТС/ сүлжээ, радио холбооны сүлжээ, сансрын хөдөлгөөнт холбооны сүлжээ, интернэтийн дотоод, гадаад сүлжээ, тусгай хэрэглээний нэгдсэн сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал, гамшгийн мэдээллийн нэгдсэн сан зэрэг системүүдийг ашиглан бүх төрлийн холбоогоор тасралтгүй, найдвартай хангах.
Харилцах утас: 265726