- Гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, бодлого зохицуулалтыг сайжруулах, үндэсний болон бүс нутаг, олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх
- Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж бэхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновацийг нэвтрүүлэх
- Байгууллагын удирдлагын манлайлал, хүний нөөцийн хөгжлийг хангаж, чадавхыг бэхжүүлэх
- Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх нийтийн үйл хэрэг болгон, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангах
- Гамшгаас хамгаалах мэргэжлийн удирдлага зохицуулалтыг сайжруулж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх
- Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, улсын хяналтыг хэрэгжүүлэх замаар галын аюулгүй байдлыг хангах, гал түймэртэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг сайжруулах
- Улсын нөөцийг удирдлага, зохицуулалтаар хангах, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг сайжруулж, гамшгийн дараах үйл ажиллагааг эрчимжүүлэх
- Төсөв санхүү, хангалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх
- Гамшгаас хамгаалах хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг зохион байгуулж гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН