Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Аврах, гал унтраах автомашины жолооч”, “Холбооны бага мэргэжилтэн”, “Аврагч, гал сөнөөгч”-өөр иргэдийг сонгон шалгаруулж, суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Тавигдах шаардлага:

  • Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
  • Биеийн өндөр /эрэгтэй 170см дээш/
  • Нас 18-25 /2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх/,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,
  • “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх, /хуулбар хүлээн авахгүй/
  • Шивээсгүй байх,

Онцгой байдлын ерөнхий газарт 2023 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд нэгдсэн бүртгэл, судалгаа явагдаж, эрүүл мэндийн шалгалтад орох эрх үүсэх юм.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
  • Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
  • 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
  • Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхний хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа

Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 263561 утсаар холбогдож лавлана уу.

 Жич: Архангай, Баян-Өлгий, Сүхбаатар, Увс, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн иргэдийн нөөц байгаа тул сонгон шалгаруулалтад тус аймгийн иргэдийг оролцуулахгүйг үүгээр мэдэгдье. Нэр дурьдсан 7 аймгаас бусад төв, орон нутгийн сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг 2023 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд 09:00-17:00 цагт бүртгэнэ, хоцорсон тохиолдолд бүртгэхгүйг мэдэгдье. Энэ удаагийн элсэлтэд “Холбооны бага мэргэжилтэн” мэргэжлээр эмэгтэй сонсогч сургахгүй.

Санамж: Тавигдах шаардлага, бусад шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэхгүй тул төв, орон нутгаас бүртгүүлэх гэж ирсэн иргэдийн замын болон бусад зардал, шаардлага ханган бүртгүүлээд эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцээгүй, Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн журмын дагуу тэнцээгүй иргэний гаргасан зардлыг Онцгой байдлын байгууллага хариуцахгүй болно.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР