Write a new entry for the Guestbook

Warning: This form can only be used if JavaScript is enabled in your browser.

Fields marked with * are required.
Your E-mail address won't be published.
It's possible that your entry will only be visible in the guestbook after we reviewed it.
We reserve the right to edit, delete, or not publish entries.
403 entries.

Moogii Moogii

wrote on 2019-05-03

Онцгой байдлын албан хаагчид өөрийн амийг үл хайрлан байнга ард иргэдийнхээ сайн сайхны төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг эрэлхэг залуус байдаг даа.
Онцгой байдлын албан хаагчид өөрийн амийг үл хайрлан байнга ард иргэдийнхээ сайн сайхны төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг эрэлхэг залуус байдаг даа.

Ganbat Munkhzul

wrote on 2019-04-29

Онцгой байдлын цог хийморийн бэлгэдэл генералууддаа амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Онцгой байдлын цог хийморийн бэлгэдэл генералууддаа амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Иргэн Дашням

wrote on 2019-04-16

Сүүлийн өдрүүд гал түймрийн дуудлага тасрахгүй Онцгой байдлын алба хаагчид маань ч цаг алдалгүй унтрааж байгаад талархаж байна. Талархлаар дамжуулж нэг санал хүргүүлэх гэсэн юмаа Хаврын хуурайшилттай өдрүүдэд Онцгой байдлын байгууллагаас Хот тохижилтын газар, дүүрэг, хороодын Засаг дарга нартай хамтран айлуудын ялангуяа зуслангийн айлуудын хашааны өнжмөл өвсийг төлбөртэйгээр шатаах үйлчилгээг үзүүлэх ажлын санаачлан хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Энэ саналыг холбогдох хүмүүст нь уламжилж өгнө үү. Баярлалаа.
Сүүлийн өдрүүд гал түймрийн дуудлага тасрахгүй Онцгой байдлын алба хаагчид маань ч цаг алдалгүй унтрааж байгаад талархаж байна. Талархлаар дамжуулж нэг санал хүргүүлэх гэсэн юмаа
Хаврын хуурайшилттай өдрүүдэд Онцгой байдлын байгууллагаас Хот тохижилтын газар, дүүрэг, хороодын Засаг дарга нартай хамтран айлуудын ялангуяа зуслангийн айлуудын хашааны өнжмөл өвсийг төлбөртэйгээр шатаах үйлчилгээг үзүүлэх ажлын санаачлан хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Энэ саналыг холбогдох хүмүүст нь уламжилж өгнө үү. Баярлалаа.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан:

wrote on 2019-04-15

"Бидний төлөө амь хайргүй ажиллаж хөдөлмөрлөж явдаг Онцгой байдлын албан хаагчдадаа баярлалаа. Богд ууланд гарсан галыг шуурхай ажиллаж богино хугацаанд унтрааж чадлаа"
"Бидний төлөө амь хайргүй ажиллаж хөдөлмөрлөж явдаг Онцгой байдлын албан хаагчдадаа баярлалаа. Богд ууланд гарсан галыг шуурхай ажиллаж богино хугацаанд унтрааж чадлаа"

Batbold Banzragch

wrote on 2019-04-13

Цэргийн биeийн тамирын дасгал сургуулилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа дэд хурандаа А.Алтанбагана даргатай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчиддаа АЖЛЫН АМЖИЛТ хүсьe.
Цэргийн биeийн тамирын дасгал сургуулилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа дэд хурандаа А.Алтанбагана даргатай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчиддаа АЖЛЫН АМЖИЛТ хүсьe.

Battur turuu

wrote on 2019-03-18

Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчдадаа Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхний минь үйлс бүхэн өөдөө байж, бусдын төлөөх чин сэтгэл тань дандаа сүүгээр ерөөөгдөж байг

Бямбасүрэнгийн Баярмаа

wrote on 2019-03-12

Баатарлаг хөвгүүдийг алдаршуулж урамшуулахыг дэмжиж байна. Хөвсгөл нууранд бензинтэй машин унахад хөхөө өвлийн хүйтэнд нуурын гүнд шумбаж машиныг татаж Далай ээжийг маань аварч байсан гавъяатай залуус. Даанч төр засгаас тэдэнд тийм ч хангалтттай анхаарал халамж тавьдаггүй юм билээ. Далай ээжийн ёроолд байгаа машинуудыг гаргах санаачлага гаргахад хамгийн түрүүнд тэд хамтрах санал тавьсан. Гэвч гүний усанд шумбах орчин үеийн шаардлага хангасан хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж ч байхгүй. Хаана үер ус, гал түймэр, осол аваар болно тэнд өлөн зөлмөн ходоодтой, гар нүцгэн шахуу нүүр тулж олон хүнийг авардаг ч гомдол мэдүүлдэггүй баатарлаг залуус байдаг. Төр засаг онцгойгийн залууст онцгой анхаарал хандуулах цаг болсон.

Нийслэлийн мэдээ

wrote on 2019-03-11

Мөстэй хүйтэн усан дотор, эрсдэлтэй хүнд нөхцөлд олон цагаар ажиллан үүргээ амжилттай гүйцэтгэсэн "АВРАГЧДАА АЛДАРШУУЛЪЯ"
Мөстэй хүйтэн усан дотор, эрсдэлтэй хүнд нөхцөлд олон цагаар ажиллан үүргээ амжилттай гүйцэтгэсэн "АВРАГЧДАА АЛДАРШУУЛЪЯ"

Olzii-Orshih Tserenchimed

wrote on 2019-03-11

Маш хүнд нөхцөлд ажиллаж үүргээ гүйцэтгэсэн онцгой бдлын албан хаагчдаар бахархаж бна.
Маш хүнд нөхцөлд ажиллаж үүргээ гүйцэтгэсэн онцгой бдлын албан хаагчдаар бахархаж бна.

Shuudertsetseg Baatarsuren

wrote on 2019-03-04

Аврагчид баатрууд юмаа! Манай аврагч залуус ёстой баатрууд юмаа! Эко алтан Заамарт нурсан уурхайн мөс, шавартай усанд 5 м гүнд 8 хүртэл удаа шумбаж 1 хүний цогцос гаргасан байна! Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр, газрын хэвлий онгичиж алт ухсан нь хэдэн зуун саяын ашиг олчихоод, алдаа ослоос нь болж аврагчид амиа үл хайрлан гавьяа байгуулж байна! Хасах хэмд мөс шавар руу ингэж олон шумбаад бөөр, үе мөч нь эмгэгтэй л хоцорно доо!
Аврагчид баатрууд юмаа!
Манай аврагч залуус ёстой баатрууд юмаа! Эко алтан Заамарт нурсан уурхайн мөс, шавартай усанд 5 м гүнд 8 хүртэл удаа шумбаж 1 хүний цогцос гаргасан байна! Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр, газрын хэвлий онгичиж алт ухсан нь хэдэн зуун саяын ашиг олчихоод, алдаа ослоос нь болж аврагчид амиа үл хайрлан гавьяа байгуулж байна!
Хасах хэмд мөс шавар руу ингэж олон шумбаад бөөр, үе мөч нь эмгэгтэй л хоцорно доо!

“Аризона бест” ХХК-ий захирал, менежер Б.Батхолбоо, Г.Үржинханд, “Нүүдэлчин иж бүрдэл” зоогийн газрын түрээслэгч иргэн Р.Урантуяа нар

wrote on 2019-02-04

2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08:56 цагт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Алтан удам” караоке баарны барилгад гарсан галыг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид түргэн шуурхай ажиллан, галыг бүрэн унтрааж, аюулгүй болгосонд баярлалаа. Та бүхний бусдын төлөөх чин сэтгэлд дахин дахин талархаж байна.
2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08:56 цагт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Алтан удам” караоке баарны барилгад гарсан галыг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид түргэн шуурхай ажиллан, галыг бүрэн унтрааж, аюулгүй болгосонд баярлалаа.
Та бүхний бусдын төлөөх чин сэтгэлд дахин дахин талархаж байна.

bayaraa gereltseseg

wrote on 2019-02-02

Онцгой байдлын нийт алба хаагчдадаа удахгүй болох сар шинийн баярын мэнд хүргэе. Баяр болгоноор эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг ханган ажилладагт баярлалаа. Дахин дахин баярлалаа
Онцгой байдлын нийт алба хаагчдадаа удахгүй болох сар шинийн баярын мэнд хүргэе. Баяр болгоноор эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг ханган ажилладагт баярлалаа. Дахин дахин баярлалаа

Aldraa Buya

wrote on 2019-01-25

Энэ цагийн эгэл баатрууд болсон та бүхэндээ ажил, үйлсийн өндөр амжилт хүсье. Хүсэл мөрөөдөл бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай
Энэ цагийн эгэл баатрууд болсон та бүхэндээ ажил, үйлсийн өндөр амжилт хүсье. Хүсэл мөрөөдөл бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай

Сүхбаатарын Мөнхбаяр

wrote on 2019-01-14

Мэргэжил бүхэн сайхаан гэж... Гал усны аюул ямар хэлж ирэх биш...Саяхан сайхан тохижуулаад ард иргэд амьдраад, бассейн хийхээр тохижуулж байсан сайхан байр өнгөрсөн шөнө шатлаа...Харин ч Сайхан суманд Гал түймэр унтраах аврах 61-р анги байдаг нь бахархууштай. Богино хугацаанд ирж шөнийн 3 цагт ирж ажилласаар 9 цаг өнгөрч байхад гал түймрийг бүрэн гүйцэд унтрааж дуусгалаа. Азаар хүний амь нас эрсдээгүй, түрээслэгч 12 өрх айлыг байрнаас шуурхай гаргаж ажилласан байна... Шөнө дунд хүйтэнд гал устай тулалдаж хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж үлдэхийн төлөө эгэл борхон баатрууд даарч, айхаа умартан шуурхай ажилласан "Эрэлхэг Онцгой Байдлын Залуусаар бахархаж" тэдний ажилд урам хайрлацгаая...
Мэргэжил бүхэн сайхаан гэж...
Гал усны аюул ямар хэлж ирэх биш...Саяхан сайхан тохижуулаад ард иргэд амьдраад, бассейн хийхээр тохижуулж байсан сайхан байр өнгөрсөн шөнө шатлаа...Харин ч Сайхан суманд Гал түймэр унтраах аврах 61-р анги байдаг нь бахархууштай. Богино хугацаанд ирж шөнийн 3 цагт ирж ажилласаар 9 цаг өнгөрч байхад гал түймрийг бүрэн гүйцэд унтрааж дуусгалаа. Азаар хүний амь нас эрсдээгүй, түрээслэгч 12 өрх айлыг байрнаас шуурхай гаргаж ажилласан байна... Шөнө дунд хүйтэнд гал устай тулалдаж хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж үлдэхийн төлөө эгэл борхон баатрууд даарч, айхаа умартан шуурхай ажилласан "Эрэлхэг Онцгой Байдлын Залуусаар бахархаж" тэдний ажилд урам хайрлацгаая...

amraa amraa

wrote on 2019-01-09

Мөр зэрэгцэн ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчдадаа шинэ оны мэнд хүргэе. Та бүхний минь хүсэл бүхэн биелэх болтугай
Мөр зэрэгцэн ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчдадаа шинэ оны мэнд хүргэе. Та бүхний минь хүсэл бүхэн биелэх болтугай

Aldraa Buya

wrote on 2019-01-03

Нэгэн дурсамж: Миний бие 2003 онд АНУ-ын Лос Анжелес хотод суралцахаар очоод байхдаа тархины хавдартай болсон аавыгаа хүнд өвчнөөс эдгээж чадах бүхий л эмнэлгүүдтэй уулзаж, эмч нартай ярилцаж байхад бүгд л аавыг минь "гал сөнөөгч" гэж сонсох бүрт "мундаг аавтай юм байна, гайхалтай баатарлаг хүн байх" гэж магтдаг байсан юм. Тэр бүрт ааваараа хичнээн бахархдаг байсан гэж бодно? Яагаад гэхээр Америкчуудын хамгийн их хүндлэгддэг хүмүүс бол Гал сөнөөгч нар байсан, байсаар ч ирсэн. Хүн бүр тэднийг хамгийн ихээр хүндэлдэг юм. Аавыг минь мөн л хүндэлж, "хэрэв аваад ирвэл бид бүхий л эмчилгээ, үйлчилгээг дуртайяа үзүүлнэ" гэж амлаж байв. Тархины мэс заслаараа алдартай хамгийн том эмнэлэг хүртэл аавыг минь хөнгөлөлттэй зардлаар эмчилнэ гэж амласан нь миний хувьд эмнэлгийн үйлчилгээ асар өндөр... Read more
Нэгэн дурсамж:
Миний бие 2003 онд АНУ-ын Лос Анжелес хотод суралцахаар очоод байхдаа тархины хавдартай болсон аавыгаа хүнд өвчнөөс эдгээж чадах бүхий л эмнэлгүүдтэй уулзаж, эмч нартай ярилцаж байхад бүгд л аавыг минь "гал сөнөөгч" гэж сонсох бүрт "мундаг аавтай юм байна, гайхалтай баатарлаг хүн байх" гэж магтдаг байсан юм. Тэр бүрт ааваараа хичнээн бахархдаг байсан гэж бодно? Яагаад гэхээр Америкчуудын хамгийн их хүндлэгддэг хүмүүс бол Гал сөнөөгч нар байсан, байсаар ч ирсэн. Хүн бүр тэднийг хамгийн ихээр хүндэлдэг юм. Аавыг минь мөн л хүндэлж, "хэрэв аваад ирвэл бид бүхий л эмчилгээ, үйлчилгээг дуртайяа үзүүлнэ" гэж амлаж байв. Тархины мэс заслаараа алдартай хамгийн том эмнэлэг хүртэл аавыг минь хөнгөлөлттэй зардлаар эмчилнэ гэж амласан нь миний хувьд эмнэлгийн үйлчилгээ асар өндөр тэр улсаас авч буй хамгийн том бэлэг мэт сонсогдож байлаа. Харамсалтай нь Америкийн Элчин сайдын яамнаас аавд минь 2 удаа виз олгохоос татгалзаж, бидний энэ төлөвлөгөө нуран унасан юм. Тухайн үед маш олон Монголчууд виз авч яваад, эргэж ирэлгүйгээр хууль зөрчин үлддэг байсан болохоор виз олгох нь эрс багассан үе байлаа. Энэ үед аавынхаа сэтгэлийг засах гэж хичээлээсээ чөлөө аваад Монгол руугаа явахаар шийдлээ. Харин гар хоосон очихыг хүссэнгүй. Лос Анжелесийн Гал Түймэртэй тэмцэх хэлтэстэй холбогдож, зочилж очих хүсэлтээ илгээтэл маш уриалгахан зөвшөөрсөн хариу ирсэн юм. Учир нь аавыгаа Америкт ирэхээр нь хамт заавал очно гэж бидэн 2 нь нууцхан төлөвлөсөн байсан юм. Товлосон өдрөө очоод, аавыгаа танилцуулж, мөн аавынхаа хамт олонтойгоо авахуулсан олон сайхан зурагнуудыг үзүүлж, Монголд мөн л та нар шиг эрэлхэг дайчин гал сөнөөгч нар бий гэдгийг харуулж, бүтэн өдөржин тэдний ажилтай танилцах ховорхон боломжийг олгож өгсөнд туйлаас баяртай байлаа. Ингээд цаг дуусахад аавд минь зориулж тус хэлтсийн дарга болон Олон Нийттэй харилцах албаны дарга 2 ах бэлэг авчирч өглөө.
"Монголд байгаа мэргэжил нэгт анд найздаа манай хэлтсийн хамгийн хүндэтгэлтэй хүнд олгодог дурсгалын медалийг, мөн бидний өмсдөг "Лос Анжелесийн Гал Түймэртэй Тэмцэх Хэлтэс" гэсэн бичиг бүхий цамцнууд, эрүүл энхийг хүссэн захидал зэрэг дурсгалын зүйлсийг илгээхийг хүсч байна гээд өгч билээ. Нутагтаа ирээд аавдаа энэ бэлэгнүүдийг өгөхөд өөрөө уулзсан юм шиг ямар их баярлаж байсан гэж санана. Цамцыг нь тэр дор нь өмссөнийг санаж байна, Бурханы оронд залрах тэр л үед мөн өмсөж л байсан санагдаж байна. Аав минь тэр цамц, пудволка 2-т хичнээн хайртай байсан гээч? Байнга өмсдөг, материал сайтай, Америк найзууд явуулсан гээд л хүүхэд шиг хөөрнө. Дурсгалын медалийг нь ч гэсэн "Алтангадас" авсан юм шиг л баярлаж, түрийвчиндээ хийгээд, үе үе гаргаж ирж, найзууддаа бяцхан гайхуулж, нандигнан хадгалдаг байж билээ. Одоо энэ олон жилийн турш нандигнан хадгалсан энэхүү хүндэтгэлийн медалийг аав минь хэдий бөхийсөн ч амьдралаа зориулсан Алба нь бөхийгөөгүй, Ард түмнээ хамгаалсаар, аварсаар байгаа болохоор эрэлхэг дайчин хамт олонд нь дурсгал болгон үлдээхийг хүсч, ийм цом болгон бэлэглэлээ. Та бүхэн минь энэ цомыг харах бүртээ дэлхийн аль ч улс оронд очсон бай гал сөнөөгч нар, онцгой байдлын албаныхан бүгд нэгэн сэтгэл зүрхтэй, нэгэн гэр бүл мэт байдгийг алс холын Монгол улсын даруухан эгэлхэн гал сөнөөгчид алдар суут Америк гүрний алба мэргэжил нэгтнүүдийнх нь хүндэтгэн илгээсэн энэхүү бэлэгнээс харж, бахархаж яваасай гэж хүсье!
ОБГ-ын нийт бие бүрэлдэхүүн бүх хүмүүстээ эрүүл энх оршиж, саруул төгөлдөр жаргаж, эх орныхоо бахархал болон, эгэл түмнээ амар тайван амьдруулах үйлсдээ эцэж шантралгүй зүтгэж, эгнэгт хүндлэгдэн дурсагдаж явах болтугай гэж ерөөе!
Та бүхэндээ Дорноговь аймаг Онцгой байдлын газарын Түүхт 50 жилийн ойн мэндийг хүргэе!

Battur turuu

wrote on 2018-12-29

Онцгой байдлын байгууллагаас анхны гавьяат Аврагч төрлөө. үнэхээр их бахархаж байна, баярлаж байна. Ийм л энгийн хэрнээ эгэлгүй хүмүүсийн хүртэх ёстой шагнал
Онцгой байдлын байгууллагаас анхны гавьяат Аврагч төрлөө. үнэхээр их бахархаж байна, баярлаж байна. Ийм л энгийн хэрнээ эгэлгүй хүмүүсийн хүртэх ёстой шагнал

Базар Дөл-Эрдэнэ Дөлөө

wrote on 2018-12-24

Түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын хамт олонд мөн ажиллаж байсан үе, үеийн аврагчид, болон одоо албаа нэр төртэй хааж байгаа нийт аврагч энэ цагийн эгэл баатрууд та бүхэндээ баярын мэнд хүргэж ажилд амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Алтан шар зам өлзийтэй байж, Аврагчид бидний ажил үйлс өрнүүн байг.

togtokh toogii

wrote on 2018-12-20

Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчдадаа удахгүй болох шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Та бүхний минь ажил үйлс үргэлж өөдөө байж, бусдын төлөө гэсэн чин сэтгэлд тань ундаршгүй байх болтугай

Батдорж Мөнхжаргал

wrote on 2018-12-17

2018.01.07 ны цасан шуурганд Цогтцэций суманд оторлож яваа Ханхоргор сумын малчин Б.Түмэнжаргал хоёр хүүгийн хамт малтайгаа уруудан 7-ны 11цагаас 8-ны шөнийн 1 цаг хүртэл төөрч ямарч мэдээлэл авах боломжгүй сураггүй болсон учир Цогтцэций Сумын Онцгой байдлын 44-р ангийн хамт олон ангийн захирагч Тегелдер салаан захирагч Ганбаяр сумын Засаг дарга О.Бадарч болон Тамгын газрын хамт олон багийн засаг дарга нар маш түргэн шуурхай арга хэмжээ авч 3 хүний эрдэнэт амь аварсанд маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлж та бухэнд ажлын амжилт хүсэж байна.