Цасан шуурганы улмаас бүртгэгдсэн 29 удаагийн дуудлагаар ажиллаж, 89 иргэний амь насыг авран хамгаалсан

643A5529.jpg

Завхан аймгийн нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-40см, уулархаг нутгаар 40-70см, гуу жалгандаа 50-90см цастай байгаа бөгөөд Баянтэс, Тэс, Отгон, Яруу, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл сумад зудын эрсдэлийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй гарчээ.

Цасан шуурганы улмаас төөрсөн, сураггүй болсон, зам даваа хаагдсан, цасанд суусан зэрэг 29 удаагийн дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран үүрэг гүйцэтгэж, 89 иргэний амь насыг авран хамгаалсан.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан хэсэг Завхан аймагт ажиллах үеэрээ Улсын нөөцөөс  50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн 495 тонн хивэг тэжээлийг эрсдэл өндөртэй сумдад хуваарилах ажлыг зохион байгуулж байна.

”Завхан-АЗЗА” ТӨХК нь аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх олон улс, улсын  чанартай долоон чиглэлийн 1203,2 км авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлыг хариуцан ажиллаж, замын  хөдөлгөөний бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулсан цахим хурлын үеэр мэдээллээ.

scroll to top