20 айлын орон сууцыг ашиглалтад оруулав

95021008_1357936341064413_186591349481406464_o.jpg

   Дундговь аймгийн Онцгой байдлын  газраас алба хаагчдын амьдрах орчин нөхцлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор 20 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.

 Орон сууц ашиглалтанд орсноор Онцгой байдлын газрын алба хаагчдын 50 хувь орон сууцаар хангагдаад байна.

Онцгой байдлын ерөнхий газраас 2020 онд дэвшүүлсэн “Алба хаагчийн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж тогтвортой ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх” зорилт хүрээнд энэ ондоо багтаан дахин 20 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top