49 чингэлэг бүхий 1000 гаруй тн ачаа бараа хилээр орж ирлээ

271819604_305888534883165_5796633391866053718_n.jpg

Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авлаа.

Хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа багтаж байна.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.

scroll to top