7 настай хүүг угаартаж амь насаа алдах аюулаас аварлаа

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 16 дугаар байрны 6 давхарт айлд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход айлд 7 настай эрэгтэй хүүхэд гаднаасаа цоожлуулсан, өрөөнд гал гарч утаажилт ихтэй, хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байсныг гал сөнөөгч ахлах ахлагч н.Мягмаржав 7 давхарын айлын цонхоор дамжин 6 давхарт орж хүүхдийг утаажилттай орчноос гаргаж угаартаж амь насаа алдахаас авран хамгааллаа. Гал унтраах ангийг очиход оршин суугчид дотор 2 хүүхэд байгаа гэж мэдээлж, гал сөнөөгчид эрэн хайсан ч байхгүй, нэгийг нь ээж нь гадагш авч гарсан байсан байна.
Мөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил, “Мицибуши” загварын суудлын автомашин хайрагдан шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймрийн улмаас 31 настай эрэгтэй, 4, 6 настай эмэгтэй хүүхдүүд түлэгдэж гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ЯТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдууан байга насны хүүхдийг гэрт нь харах хүнгүй үлдээхгүй байх, гэр орон сууцны галын аюулгүй байдыг хангахыг нийт эцэг эхчүүд, иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжүүлж байна.

DSCF0118 DSCF0133 DSCF0150

scroll to top