Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн  зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 5-нд нутгийн хойд хэсгээр , 6-нд зарим газраар, 8-нд Арц Богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  6-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.      

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Булган сумын Рашаант багийн “Зүүн түрүү”-ний  23 дугаар гудамжинд иргэн Ө-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны 14:35  цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн  5 алба  хаагч 1 автомашинтай 2 км зам туулан  14:39  цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Төгсгөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт  20 км-т, сумын төвөөс баруун зүгт 6 км-т/ иргэн Б-ын 10х7 метрийн хэмжээтэй өвсний хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20 км зам туулж  16:25 цагт очиж, 38 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Жаргалант”-ын 16 дугаар гудамжинд иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 18:32 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 11 дүгээр гудамжинд иргэн М-ын Портер загварын автомашинд ачаатай байсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 19:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.8 км зам туулан 19:23 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар  багийн “Өлзийт”-ийн 8 дугаар гудамжинд иргэн Х-ийн 4 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.03 ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 22:29 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн  “Бэрхэвшийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 21 км-т/ иргэн Л-ын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 23:52 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 15 км зам туулан 00:00 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг  багийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 04:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 04:38 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шаргаморьт”-ын зуслангийн “Задгай”-д иргэн А-ын 12х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 06:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 06:22 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр:Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Бууралын шивэрт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 24 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 43 иргэн, 4 автомашин, 8 мотоцикл, 4 морь, нийт 67 хүн, 5 автомашин, 8 мотоцикл, 4 морьтой ажиллаж, 04.03-ны өдрийн 16:00 цагт ойн түймрийг унтрааж тус багийн Засаг дарга Р.Хатанбаатарт хүлээлгэн өгсөн. Орон нутгийн 10 иргэн манаж байна. Урьдчилсан байдлаар 42 га ойн талбай шатсан.  

4.Мэдээлэл:   

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хэнтий аймгийн Дархан сумын Мэргэнхошуу багийн 5 дугаар гудамжинд иргэн Л-ийн 2х2, 2х3 метрийн хэмжээтэй амбаар 04.03-ны өдрийн 14:50 цагт шатсан. Орон нутгийн 60 иргэн ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Отгонжаргал аймгийн Онцгой байдлын газарт 15:30 цагт ирүүлсэн.

   ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top