Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

   Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.    

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсч, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 7-нд зарим газраар, 8-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн Баатарван гудамжинд иргэн А-ийн 8х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, “Өгөөмөр” хүнсний дэлгүүр, галлагааны байр шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 07:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 45 км замыг туулан 08:49 цагт очиж, цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 30 иргэн, 3 автомашин, нийт 48 хүн, 7 автомашинтай 2 цаг 27 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 12 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 13:24 цагт очиж, иргэн А-ийн 50 метрийн урттай хашаа шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн “Хөгжил” хорооллын 27 дугаар гудамжинд гэр шатаж гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 19:23 цагт очиж, иргэн Д-ийн эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт баг дахь “Хөвсгөл-Ус суваг” ХХК халуун усны байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 22:45 цагт очиж, дээврийн хэсэг шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан.  

Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн “Чогжид толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ тус сумын малчин Г-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 03:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 25 км зам туулан 04:05 цагт очиж, 7х15 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 10:45 цагт очиж, иргэн П-ийн эзэмшлийн 7×9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 11:38 цагт очиж, иргэн О-ын эзэмшлийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 12 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 12:20 цагт очиж, иргэн Д-ийн эзэмшлийн 3×5 метрийн хэмжээтэй амбаар, хураалгаатай 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 12:24 цагт очиж, иргэн М-ын эзэмшлийн 5 ханатай гэр бүрэн, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 4х6 метрийн хэмжээтэй байшин, 2×3 метр хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүн салааны зуслангийн задгай гэр, өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 13:02 цагт очиж, иргэн Д-ийн эзэмшлийн 2×2 метрийн хэмжээтэй амбаар, хураалгаатай 4 ханатай гэр, 5 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэр дээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн 6 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажилласан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний  38 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 13:25 цагт очиж, иргэн Н-ийн эзэмшлийн 5 ханатай гэр, иргэн Г-ын эзэмшлийн 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 15 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Горхи тэрэлж” байгалын цогцолборт газрын “Дарь-Эхт мухарын шугуй” гэдэг газар Өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 25 алба хаагч, 4 автомашинтай 60 км замыг туулан 14:40 цагт очиж, 6 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 8 цаг 40 минут ажиллаж унтрааж, “Горхи тэрэлж” байгалийн цогцолборт газрын ахлах мэргэжилтэн С.Билэгсайханд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11.5 км замыг туулан 22:35 цагт очиж, иргэн М-ын эзэмшлийн “Старекс” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Халзан бүргэдийн-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 78 км-т, Ө-4507’12” , У-92029’24”/ 04.06-ны өдрийн 02:58 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с мөн өдрийн 03:00 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэлээс тодруулахад тухайн газар айл амьдардаггүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top