“Эко констракшн” ХХК нийслэлийн Онцгой комисст тоног төхөөрөмж, амны хаалт хандивлалаа

159A0409-6unywdcqz6cy5e5gdu8o8s3njt8lc6yn1qxg6yeilhc.jpg

“Эко констракшн” ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд 80 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, амны хаалтыг  нийслэлийн Онцгой комисст хандивлалаа.

Тухайлбал, амьсгалын замын дутмагшилтай хүмүүст нэн шаардлагатай хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат 20 ширхэг, өвчтний зүрхний бичлэг, даралт, хүчил төрөгчийн хэмжээ зэрэг амин үзүүлэлтүүдийг хянах монитор хоёр ширхэг, 15-50 мкв талбайг ариутгах хүчин чадалтай зөөврийн кварц 30 ширхэг, нийтдээ 60 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн юм.


Түүнчлэн “Эко констракшн” ХХК –ийн компанийн хамт олон өөрсдийн гараар оёж, ариутган халдваргүйжүүлсэн 20 сая төгрөгийн үнэ бүхий 20 мянган ширхэг амны хаалтыг хандивлалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ

scroll to top