Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 3а-40 тоотын хашаанд байрлах “Жонон Мөнх”-ХХК-ний эсгийний үйлдвэрийн хойд хэсэгт 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цахилгааны утас шатсаны улмаас гал түймэр гарсныг гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн ээлжийн бие бүрэлдэхүүн цаг алдалгүй газар дээр нь очиж түргэн шуурхай унтрааж аюулгүй болгосон.
Тухайн үед гарсан гал түймрийг шуурхай ажиллаж хохирол багатай унтраасанд “Жонон Мөнх”-ХХК-ний захирал С.Мөнхбат бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч онцгой байдлын дэд ахлагч С.Амарбатад иж бүрэн 5 ханатай гэрийг бэлэглэлээ.