Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Шар хоолой-Ам” гэдэг газар өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 10:33 цагт очиж, 5 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 4 дүгээр буудлын задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 11:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 12:01 цагт очиж, иргэн М-ийн эзэмшлийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшил, 4 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргйин 4 дүгээр хороо, 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 11:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:06 цагт очиж, иргэн С-ын эзэмшлийн 1х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 дүгээр орцонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:22 цагт очиж, иргэн З-ийн 5 ханатай , эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:12 цагт очиж, иргэн Х-ын эзэмшлийн 3×4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой багийн “Эрдэнэзуу” хийд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:13 цагт очиж, 0.5 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг “Хогийн хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ Иргэн А-ын эзэмшлийн “Фусо” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 15:38  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:45 цагт очиж, тухайн автомашин дээр ачиж явсан автомашины сэлбэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 4 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 16:11 цагт очиж, иргэн Б-ийн 95 метрийн урттай хашаа, 3 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 108 дугаар байрны тагт дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:17 цагт очиж, тус тооотын тагт дээр эд, хогшил шатаж байсныг 15 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Сүүл давааны задгай өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 17:15 цагт очиж, 6 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн “Тарвагатайн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 01:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 06:50 цагт цурамд оруулж, 04.25-ны өдрийн 14:00 цагт бүрэн унтраасан. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай шатсан./

Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан 4 дүгээр баг “Хөтөл-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс  баруун хойд зүгт 70 км,  Баян-Агт сумын төвөөс зүүн зүгт 50 км, Сайхан сумаас баруун зүгт 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид Баян-Агт, Сайхан сумын иргэд ажиллаж, мөн өдрийн 20:45 цагт цурамд оруулж, 04.25-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраасан. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 60 га талбай шатсан./

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Согоотын-Ам” гэдэг газар/аймгийн төвөөс баруун зүгт 210 км-т, сумын төвөөс урд зүгт 70 км-т, Цагаан-Уул сумаас баруун урд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Хилийн 0257 дугаар ангийн 0231 дүгээр  салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 19:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 8 га талбай шатсан./

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км/ Жаргалант сумын нутагт дамжин тархсан ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид, Баянцогт, Жаргалант сумын сумын иргэд ажиллаж байна. 04.25-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрахаар ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус тус очсон. 04.25-ны өдрийн 23:00 цагийн байдлаар түймрийн тархалтыг зогсоосон, унианга мод маш их байна. Түймрийн голомтод салхи ихтэй, түймрийг алдах магадлалтай, сумын төвөөс ус зөөвөрлөн ажиллаж байна.

Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн “Ихэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 52 км-т, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 92 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтэс, Их-Уул сумын иргэд ажиллаж байна. 20:30 цагийн байдлаар түймрийн тархалтыг зогсоосон. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 16 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 7 дугаар гудамжинд авто замын гэрэлтүүлэгийг засварлаж байсан “Хот тохижилт ОНӨ” ХХК-ийн цахилгаанчин Б /34 настай, эрэгтэй/ тусгай зориулалтын “DFAC” загварын авто өргөгч дээр ажиллаж байхдаа 380В-ийн хүчдэлд цохиулж, ухаан алдсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 09:01 цагт /хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:04 цагт очиж, авто өргөгчийн сунгасан тавцан дээрээс иргэн Б-г 24 минут ажиллаж, эсэн мэнд буулган эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top