Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.  

  Улаанбаатар хотод:   Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал:   28, 5 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 29-нд говь, тал хээрийн нутгаар, 01-нд зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст, 01-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 07:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:39 цагт очиж, иргэн Н-ын байшингийн таазны хэсэг шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.     

   Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант гол багийн “Худгийн давааны-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 13.5 км-т/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 10:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 13.5 километр замыг туулан 10:37 цагт очиж, шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зурагтын шинэ эцэст байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 12:14 цагт хүлээн авсан.   Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:19 цагт очиж, эзэмшил тодорхойгүй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтрааж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.     

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 44 дүгээр гудамжинд амбаар, өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 13:28 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:34 цагт очиж, иргэн Б-ийн  хашаанд өнжмөл шар өвс, хураалттай мод, 2 амбаар тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.        

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:06 цагт очиж, 40 минут, хүч нэмэгдүүлж Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:18 цагт очиж, 20 минут, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 14:28 цагт очиж, иргэн Б-ын байшин, өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.   

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн 5 дугаар хэсгийн “Хүнхэр хүр” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 15:27 цагт очиж, иргэн Б-ын байшин, гарааш, “Тоёота Такома” загварын дунд оврын ачааны автомашин тус тус шатаж байсныг 4 цаг 14 минут, хүч нэмэгдүүлж тус ангийн алба хаагчид 3 цаг 45 минут ажиллаж унтраасан.        

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Цээнийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 15:30 цагт очиж, 30 минут, хүч нэмэгдүүлж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 16:06 цагт очиж, иргэн Э-ын байшингийн дээвэр, үүдний амбаар, хураалттай мод тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.      

    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 59 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:12 цагт очиж, иргэн У-ийн 5 ханатай гэрийн баруун талын бүрээс, түлээний мод, өнжмөл шар өвс, иргэн З-ын түлээний мод, хашаа тус тус шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.       

Булган аймгийн Булган сумын Булган багийн Онгоцны буудлын урд “Хадан хошуу”-ны чацарганын талбайн өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:00 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.       

    Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 17 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 21:10 цагт очиж, иргэн Ө-ийн амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.            

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Санжинт” багийн “Ойчид”-ын 17 дугаар гудамжинд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 01:27 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:33 цагт очиж, иргэн Ц-ийн өвөлжөөний саравч шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.   

Сэлэнгэ аймгйин Мандал сумын Баянсуудал багийн Хараагийнд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 04:56 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 05:04 цагт очиж, иргэн М-ын байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

3. Ой, хээрийн түймэр:

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Согоотын-Ам” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун зүгт 210 км-т, сумын төвөөс урд зүгт 70 км-т, Цагаан-Уул сумаас баруун урд зүгт 80 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Хилийн 0257 дугаар ангийн 0231 дүгээр салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 04.25-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулж, 04.26-ны өдрийн 16:17 цагт түймрийг унтраасан.

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Тарианы мухар” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 19:32 цагт цурманд оруулж, түймрийг унтраахаар ажиллаж байна.         

   Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км/ Жаргалант сумын нутагт дамжин тархсан ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар,  Үндэсний аврах бригад, тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Цагдаагийн газар, БОУЖГ-ын алба хаагчид, Баянцогт, Жаргалант сумын иргэд 4 бүлэгт хуваагдан ажиллаж байна. 04.26-ны өдрийн байдлаар түймрийн баруун, зүүн, хойд хэсгээр тархалтыг зогсоосон.

Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн “Ихэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 52 км-т, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 92 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид Их-Уул сумын иргэд ажиллаж, 04.26-ны өдрийн 08:54 цагт цурманд оруулж, түймрийг унтраахаар ажиллаж байна.    

     Нийслэлийн Хан-Уул дүүргийн  11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Зайсангийн-Ам”-ы баруун тал Дүнжингаравын нэгдүгээр хэсэгт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:55 цагт очиж, хүч нэмэгдүүлж тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид, “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын 6 ажилтан, орон нутгийн 16 иргэн, 10 автомашинтай, нийт 65 хүн, 20 автомашинтай ажиллаж, 04.26-ны өдрийн 13:20 цагт цурманд оруулж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.     

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан-Уулын “Арцатын-Ам”-д ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан.    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:28 цагт очиж, хүч нэмэгдүүлж нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Үндэсний аврах бригад, Уул уурхайн Аврах ангийн алба хаагчид, “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын 6 ажилтан, орон нутгийн иргэд ажиллаж, 04.26-ны өдрийн 17:21 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.  

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Урд Шивэртэйн Өвөр-Эрээн” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 201 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Баян-Улаан багийн Засаг дарга С.Төмөрбаатараар ахлуулсан орон нутгийн иргэд түймрийн тархалтыг зогсоож, уулын хяр хэсгээр 20 метр газар зурвас татсан.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Сүүж” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 29 км-т, N 49061I00II, E 92021I00II/ 04.26-ны өдрийн 13:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс цахим шуудангаар 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тариалан Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хадаахүүгээс тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж” голд автомашин суусан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 18:18 цагт очиж, Улаанбаатар хотоос “Тэрэлж” амралтын чиглэлд Чингэлтэй дүүргийн харьяат иргэн А /35 настай, эр/, Т /32 настай, эрэгтэй/ нар “Лексус 570” загварын суудлын автомашинтай зорчиж яваад “Тэрэлж” голд автомашин нь суусан байсныг 2 цаг 10 минут ажиллаж татан гаргасан.   

  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

      

 

          

               

        

        

              

     

                  

scroll to top