Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:    Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын талаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.    

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи 6-11 м/с, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд Халх голын саваар, 5 дугаар сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, 5 дугаар сарын 02-нд говь, тал хээрийн нутгаар, 01-нд зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 5 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан баг “Говийн-Ирээдүй” ХХК-ийн соёл амралтын хүрээлэнгийн хашаанд үлэг гүрвэлийн хуванцар тоглоом шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 16:23 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 2 дугаар гудамжинд иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны  өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид  3.5 км зам туулан 10:29 цагт очиж 14 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Хангайн” 7 дугаар гудамжинд иргэн М-ын 14х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг  04.27-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 14:35 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт багийн 12 дугаар гудамжинд иргэн Р-ийн хашаанд түлшний мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 14:46 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Овоот”-ын 19 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 14:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 14:35 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Цээнэ”-ийн 1 дүгээр гудамжинд иргэн Т-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр, мөн иргэн Б-ийн 2х1 метрийн хэмжээтэй амбаар, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 30 метр урттай банзан хашаа, 3 га талбайн шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км зам туулан 16:01 цагт очиж 50 минут, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 16:22 цагт очиж 40 минут тус тус ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Дэвшил”-ийн 47 дугаар гудамжинд иргэн С-ийн 6х6 хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 16:34 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шар хад”-ны 11 дүгээр гудамжинд иргэн Ш-ын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 17:33 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 15 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 18:26 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 18:32 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баруун дэнжийн “Задгай”-д иргэн Н-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 19:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км зам  туулан 20:01 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Өехий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т/ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан  иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн 4 зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 22:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 22:28 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн О/36 настай, эрэгтэй/, Г /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эрэгтэй/, М /40 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гал түймэрт өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Наранбулаг багийн 34 дүгээр гудамжинд иргэн Ц-ын  хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 23:02 цагт очиж 10 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн “Задгай”-д иргэн Г-ийн эзэмшлийн  “УАЗ Пургон-452” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 22:59 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 23:01 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Залуус хотхоны 23 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 00:09 цагт очиж 29 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн “Ар сэрвэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 55 км-т, сумын төвөөс баруун зүгт 19 км-т/  тус сумын харьяат малчин Ц-ын 5 ханатай гэр 04.27-ны өдрийн 14:00 цагт шатсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батцэцэг мөн өдрийн 16:46 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

4. Ой, хээрийн гал  түймэр:

Ойн гал түймэр: Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Тарианы мухар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 04.27-ны өдрийн 15:15 цагт унтраан тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч П.Энхбаярт хүлээлгэн өгсөн.  Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 6 га талбай шатсан.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат багийн “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж 23:50 цагт цурмад оруулсан. Уг гал түймэрт 8 га талбай шатсан.

Увс аймгийн Тэс сумын Ханжид багийн “Үүрт нуур”  гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд  ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 19:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 3 га бургас шатсан.

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км/ Жаргалант сумын нутагт дамжин тархсан. ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газар, БОУЖГ, Баянцогт, Жаргалант сумын иргэд 04.27-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан ажиллаж түймрийн баруун, зүүн, хойд хэсгээр тархалтыг зогсоосон,

Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн “Ихэр”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 52 км-т, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 92 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, Их-Уул сумын иргэд ажиллаж, 04.26-ны өдрийн 08:54 цагт цурманд оруулсан. 04.28-ны өдрийн 05:00 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид түймрийн голомт руу явсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 15 га талбай шатсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Зайсангийн-Ам”-ны баруун тал Дүнжингаравын нэгдүгээр хэсэгт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:55 цагт очиж, хүч нэмэгдүүлж тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын захиргааны алба хаагчид ажиллаж, 04.26-ны өдрийн 13:20 цагт цурманд оруулсан. 04.27-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түйиэр унтраах аврах 14, 30 дугаар ангийн алба хаагчид цурмыг цэвэрлэн, манаж хонож байна. Уг гал түймэрт 2.5 га талба шатсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан-Уулын “Арцатын-Ам”-нд ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 15:28 цагт очиж, хүч нэмэгдүүлж нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Үндэсний аврах баригад, Уул уурхайн Аврах ангийн алба хаагчид, “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын ажилтнууд автомашинтай ажиллаж, 04.26-ны өдрийн 17:21 цагт цурманд оруулсан. 04.27-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65, 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар анги, нийслэлийн Аврах анги,   нийслэлийн Байгаль орчны газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчид  цурмыг цэвэрлэн манаж хонож байна. Уг гал түймэрт 8 га талбай шатсан.           

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн ‘’Урд Шивэртэйн Өвөр-Эрээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 201 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж уулын хяр хэсэгт 20 метр газар зурвас татан түймрын тархалтыг зогсоосон. 04.27-ны өдрийн байдлаар цурам дотор унанги мод, хөвд их уугилт их байгаа тул унтраан ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 24.4 га талбай шатсан.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир  багийн “Улаан жирээ” гэдэг газар  /сумын төвөөс баруун урд  зүгт 15 км-т/ Тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн  тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 04.27-ны өдрийн 20:24 цагт Зүүнбүрэн суманд очиж 04.28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top