Шинэчлэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хуулийг олон нийтэд сурталчлах ажлыг Улсын хэмжээнд зохион байгуулан явуулах тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хийх ажлын хөтөлбөр боловсруулан Онцгой байдлын газрын даргаар батлуулан 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн төв талбайд “Галын аюулгүй байдлын тухай хууль” сурталчлах өдөрлөг зохион байгуулан явууллаа. Өдөрлөгт Онцгой байдлын газрын гал унтраах автомашин болон багаж зэвсэглэмжийг гаргаж олон нийтэд танилцуулан ажиллалаа.
Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга Ө.Тиянах, Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай, Өлгий сумын ЗДТГ-ын дарга Х.Берден тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд оролцов. Өдөрлөг явуулахаас 2-3 хоногийн өмнө аймгийн радио болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дербес”, “Наз”, “TV-4” телевизүүдээр ярилцлага өгч, ард иргэдэд Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар зохих ойлголт өгөв.
Шинэчлэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хуулийг 350 ширхэг, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хуудас 450 ширхэг тус тус олшруулан өдөрлөгийн үеэр ард иргэдэд тарааж ажиллав.
Өдөрлөгийн үеэр тус газрын Сургалт суталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Х.Ургац, шинэчлэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар олон нийтэд танилцуулга хийж, оролцсон ард иргэдийг зохих мэдээллээр хангаж ажиллав.
Өдөрлөгт нийт давхардсан тоогоор 500 гаруй төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагч, ард иргэдийг хамруулан татан оролцуулж амжилттай зохион байгууллаа.