1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудын нутгаар цас бороо орж, Баянхонгор, Дорноговь, Дундговь, аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 8-13 м/с. 12-14 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, тал, хээрийн бүс нутгаар 13-15 м/с хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Довцог багийн Рашаантын хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 12:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:01 цагт очиж, “Аарт мебель” ХХК-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 09:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 09:11 цагт очиж, иргэн Б-ын 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодой зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 13:25 цагт очиж, иргэн Э-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 17:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 17:58 цагт очиж, иргэн Т-ын 1.5х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 7х9 метрийн хэмжээтэй байшингийн хана, таазны хэсэг тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэ : Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Халтар-Ангархай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 55 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:30 цагт түймрийг цурамд оруулж, унтраахаар ажиллаж байна. Усаа түймрийн голомтоос 13 км-ийн зайтай “Халтарын гол”-оос зөөж байна.
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Авшиг-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар анги, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, “Онон-Балж” байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Норовлин, Баян-Адрага Батноров сумын иргэд ажиллаж, 05.15-ны өдрийн 20:10 цагт түймрийг цурамд оруулж, 05.17-ны өдрийн 06:49 цагт унтраасан.
4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн Чандмана гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т/ 05.17-ны өдрийн 01:04 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 01:18 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Ө.Өсөхжаргалаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн “Тарвагат” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ 05.14-ний өдрийн 22:00 цагийн орчим хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчин Б-ын гэр унасан тухай мэдээллийг 05.15-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Бат-Эрдэнэ малчин А.Батболдын 6 ханатай гэрийн модыг дахин ашиглах боломжгүй тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР