Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. 

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар их төлөв баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7, 8-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халах боловч, 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 17 дугаар байр “Шуурхай Сервис” ХХК-ийн 6х2 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 15:51 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 15:55 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 89 дүгээр байранд иргэн Д-ийн 4х5 метрийн хэмжээтэй орон сууцны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 12:42 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /43 настай, эмэгтэй/ угаартаж ухаан алдсан байсан тул НЯТТ тус дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэх замд нас барсан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Дарь-Эх”-ийн “Задгай”-д Иргэн Л-ийн 11х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан.      Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 19:19 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.   

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:    

Хүчтэй салхи, шуурга: Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн “Хаварзан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 26 км-т/  тус сумын нутгаар 06.02-ны өдрийн 21:40 цагт салхины хурд 21 м/с хүрсний улмаас малчин Л, Ч нарын  6 ханатай гэр тус тус нурсан.  Мэдээллийг 06.03-ны өдрийн 08:00 цаг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Зоригт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Гурвалжин” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ малчин Б-ийн 5 ханатай гэр 06.03-ны өдрийн 08:40 цагт шатсан уг гал түймэрт Ө/16 настай, эмэгтэй/ түлэгдэж, Ш /5 настай, эрэгтэй/ нас барсан. Мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа, ахлах ахлагч М.Эрдэнэбаяр мөн өдрийн 09:41 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн “Наадмын булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ иргэн Д-ийн “Пронтер” загварын автомашин 06.03-ны өдрийн 11:00 цагт шатсан.  Мэдээллийг иргэн Д  мөн өдрийн 14:52 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Хонгорын даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 91 км-т/ иргэн Б-ийн  “Норд бенз” загварын ачааны автомашин 06.03-ны өдрийн 19:24 цагт шатсан. Мэдээллийг иргэн М мөн өдрийн 20:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top