Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл амйгуудын нутгаар хур тунадас орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар бороо орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим үед 13-15 м/с, Монгол-Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн нуруугаар 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. 

  Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с зарим үед 12-14 м/с хүрч ширүүс, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 9-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 09:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:00 цагт очиж, иргэн Х-ийн 5 ханатай гэр , 5 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:38 цагт очиж, иргэн Б-ийн 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 16:58 цагт очиж, иргэн А-ийн эзэмшлийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 07:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3.6 км замыг туулан 07:32 цагт очиж, иргэн Д-ийн эзэмшлийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн 21 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:06 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсгийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:25 цагт очиж, иргэн О-ийн эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:    

Хүчтэй салхи, шуурга: Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн “Цагаан сайрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 344 км-т, сумын төвөөс хойд зүгт 19 км-т/ 06.04-ний өдрийн 19:27 цагийн орчим тус багийн “Цагаан сайрын-Ам” гэдэг газар хүчтэй хуй салхи үүссэний улмаас тухайн газар нутагладаг  малчин Б-ын 6 ханатай 2 гэр, малчин Д-ийн 6 ханатай 1 гэр нурж унасан мэдээллийг мөн өдрийн 20:09 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч Г.Бавуусүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 06:04-ний өдөр тухайн газар очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top