Энэ цагийн эгэл баатрууддаа баярлалаа

Ih-Delguuriin-GAL-18.jpg

Онцгойгийнхон амралтын өдөр, гэртээ амарч байхдаа, өдөр ч шөнө ч утсаа унтраах эрхгүй. Шуурхай дуудлага ирэхэд хаанаас ч, хэзээ ч шуурхай ирээд, дуудлаганд явах үүрэгтэй. Хайртайгаа болзоонд явж байсан ч, хөөрхөн үрийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байсан ч тэр бүхнээ хойш нь тавиад, бидний эрүүл мэнд, эд хөрөнгийн төлөө шууд ирдэг. За, дараа очьё, жаахан хүлээж байгаарай гэх эрх тэдэнд байхгүй. Хувцсаа хам хум өмсөөд л гэрээсээ гардаг. Тухайн дуудлаганаас хэзээ харихаа тэд мэдэхгүй. Ойн хээрийн түймэр гараад сар болоод унтраалаа гэхэд тэд сарын дараа л гэртээ харина.

Монголын онцгойгийн багаж, хэрэгсэл, цалин ямар билээ. Бусад орныхтой харьцуулахад ичмээр шүү дээ. Гэтэл бид бүгдээрээ онцгойгийнхонд баярлалаа гэж үргэлж хэлдэг бил үү. Тэд “Хийх ёстойгоо л хийсэн. Тэдэн хүн аварснаа тоолж яваагүй ээ” гээд инээгээд явдаг даруухан улс.

Өнөөдөр Их дэлгүүрт гарсан галын шуурхай дуудлага аваад гэрээсээ шууд ирсэн залуу машинаас буунгуутаа хувцсаа сольж байгаа нь энэ. Хувцсаа солих ч сөхөөгүй галын шугаманд яарсаар ирсэн нь энэ. Энэ цагийн эгэл баатрууд онцойгийнхондоо баярлалаа.

Эх сурвалж: eguur.mn

scroll to top