Фото: БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ

5eeb68339d363.jpeg

Б.Чадраабал

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирлээ. Үүний 252 нь том хүн, 14 нь нялх хүүхэд байгаа юм.

Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”-д тусгаарлаад байна.

Эх сурвалж: montsame.mn

scroll to top