Алба хаагчдад талархал илэрхийлж, нэрийн бүтээгдэхүүнээ хандивлалаа

IMG_11041.jpg

Улсын Онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Таван-Эрдэнэ” болон “MSDI PRO HR Consulting” ХХК-аас  хандив өргөлөө.

 Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох 1 500 000 төгрөгийн үнэ бүхий хүн орхоодойтой зөгийн балыг хүлээлгэн өгсөн юм.

 Энэ үеэр дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр зохион байгуулалттайгаар ард иргэдээ хамгаалан ажиллаж байгаад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top