Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 47 А байрны 1 дүгээр орцны 3 давхарт цахилгаан шат гацаж 1 хүүхэд гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 23:11 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж Д /13 настай, эрэгтэй/-г цахилгаан шатнаас гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Сураггүй болсон: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар гудамжийн 23 А тоотод оршин суудаг иргэн М /37 настай, эрэгтэй, сэтгэцийн өвчтэй/ 2015.11.17-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.11.19-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.20-ны өдрийн байдлаар Буянт /аймгийн төвөөс 25 км/ сумын чиглэлд “Буянт” голын дагуу 67 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан” нуураас хужир ачиж байсан 05-18 ОРО улсын дугаартай ачааны автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2015.11.21-ний өдрийн 07:00 цагт уснаас татан гаргах ажиллагааг эхлүүлсэн.

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:1 аймгийн 2 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 3, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;   

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар “Дэлийн булаг” гэдэг газар малчин Б-ийн 38, Н-ийн 15, М-ийн 57 хонь нийт 110 хонь нэмж өвчилсөн  клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжилхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;    

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Далтын-Овоо” гэдэг газар 2015.11.07-ны өдөр малчин Д-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн 538 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-ны өдөр малчин Б-ийн хот руу чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн “Ивэг” гэдэг газар 2015.11.06-ны өдөр малчин Г-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 265 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дугаар хорооны “Нуур”-ын 16 дугаар гудамжны 462 тоотод иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 08:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 5 дугаар хэсгийн 10 байрны  09 тоотын эзэнгүй айлаас утаа гарч  байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 12:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Монгол цэргийн музейн агуулахад дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 17:33 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Сонсголонгийн дэнжд “Бэст буйдан” ХХК-ийн чингэлэг шатаж  байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны “Нуур”-ын 8 дугаар гудамжны 108 тоотод иргэн Ч-ийн байшин шатаж  байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны урд талд иргэн М-ийн тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 23:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Дэнж”-ийн 19 дүгээр гудамжны 3 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 11:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын 17 дугаар байрны хойд талд иргэн Б-ийн эзэмшлийн тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 17:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 2 дугаар хорооны 2 тоотод иргэн И-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top