Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан” нуураас хужир ачиж байсан “Фуссо” загварын 4,5 тооннын даацтай автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 15 хүн, 1 автомашин, 4 тайль, нийт 22 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.21-ний өдрийн 07:00 цагаас татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна. Уг автомашин нь  нуурын эргээс дотогш 1 км, хужир ачдаг арлаас 30 орчим метр зайтай, автомашин талдаа ортол усанд орсон, автомашинаар татах боломжгүй. /Мөсний зузаан нь нимгэн газраа 20 см орчим, нуурын усны гүн 3 метр/

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 8 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар “Дэлийн булаг” гэдэг газар малчин Б-ийн 38, Н-ийн 15, М-ийн 57 хонь нийт 110 хонь нэмж өвчилсөн  клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжилхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-ны өдөр малчин Б-ийн хот руу чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн “Ивэг” гэдэг газар 2015.11.06-ны өдөр малчин Г-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 265 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-н хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 2 дугаар гудамжийн 59 тоотод Т-н нийтийн байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.23-ны өдрийн 11:28 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 18 албан хаагч ажиллаж, уг гал түймрээс иргэн Ү /27 настай, эмэгтэй/, У /28 настай, эмэгтэй/, И /27 настай, эрэгтэй/, Ж /26 настай, эрэгтэй/ нарыг утаажилтын бүсээс гаргасан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газрын байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.23-ны өдрийн 11:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дүгээр ангийн 6 албан хаагч;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Тээвэрчдийн 2 дугаар гудамжийн 12 тоотод иргэн Б-н байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.23-ны өдрийн 21:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

   ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top