Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 07 дугаар сарын 31-нийг хүртэл сунгав

43bb5f9679cbf543f92953b9d085a1c5.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай”  тогтоолын төслийг хэлэлцэж,  07 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. 

  Ингэснээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг  2020 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top