Тусгай үүргийн онгоц газардлаа

105278363_2419115008381427_91135655043355087_o.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 265 иргэн ирж байгаа бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна. Мөн Бага насны хүүхэдтэй-38, жирэмсэн болон асран хамгаалагч-32, өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Сэнтий”, Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top