Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян нээж үг хэллээ.
Үндсэн илтгэл тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) онцгой байдлын хошууч Д.Сэржмядагийн тавьсан “Монгол орны нөхцөлд тохирсон гамшгийн шалгуур үзүүлэлт, зэрэглэл тогтоох асуудал” сэдэвт илтгэл байлаа.
Мөн тус хүрээлэнгийн Гамшгийн удирдлагын судалгааны төвийн дарга, доктор (Ph.D), онцгой байдлын дэд хурандаа С.Хүрэлсүх “Антропоцен ба хүн төрөлхтний ирээдүй”, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, докторант, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр “Олон нийтийн оролцоонд тулгуурласан гамшгаас хамгаалах менежмент”, ГСХ-ийн Галын лабораторийн дулааны инженер-судлаач, доктор (Ph.D) онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаа “Шатамхай полимер хийцлэлтэй барилга, байгууламжийн гал түймрээс урьдчилан сэргийлэх асуудал”, тус хүрээлэнгийн байгалийн гаралтай гамшгийн судалгааны эрдэм шинжилгээний ажилтан, онцгой байдлын дэслэгч Б.Хулан “Ой, хээрийг түймрээс хамгаалах удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ”, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ажилтан, магистр М.Должинсүрэн “Монгол Улсад тохиолддог аянгын осол” зэрэг сэдвээр салбар илтгэлүүдийг тавьлаа.
Гамшиг судлалын хүрээлэнгээс шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг юм.

9X1A4715

9X1A4747

9X1A4836

9X1A4858

9X1A4754 9X1A4798

scroll to top