Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нууранд 38-99 БУА улсын дугаартай 5 тоннын даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтай 2015.11.25-ны өдрийн 07:30 цагт байнгын байрлалаас Баян-Агт сумын чиглэлд хөдлөн мөн өдрийн 20:00 цагт тус газарт очиж татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 6 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-ны өдөр малчин Б-ийн хот руу чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.25-ны өдрийн 05:59 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 18 дугаар гудамжны 465 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.25-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 7 дугаар гудамжны 161 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.25-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 22 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.25-ны өдрийн 18:07 цагт Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 74 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.25-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 5 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр гудамжны 153 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.25-ны өдрийн 05:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 40 дугаар гудамжны 34 тоотод дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.25-ны өдрийн 00:28 цагт хүлээн авч  Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Чулуутын дэрс” гэдэг  газар /аймгийн төвөөс 20 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.25-ны өдрийн 11:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 4 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top