Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-28-ны өдөр Тайландын Вант Улсын Бангкок хотод зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд нэгтгэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй Пан Азийн бүс нутгийн форумд оролцож байна.
Тэрбээр “Хүрээлэн буй орчин, амьжиргааны эх үүсвэр болон хүнсний аюулгүй байдлын салбар дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаатай нэгтгэх” сэдэвт эхний хэлэлцүүлгийг удирдан явуулж байгаа бөгөөд маргааш буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой нэгтгэх Монгол Улсын туршлага” сэдвээр илтгэл тавина.
Форумын эхний өдрийн хуралдааныг шууд нэвтрүүлэх ба дараах хаягаар орж үзэж болно.