Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нууранд 38-99 БУА улсын дугаартай 5 тоннын даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, орон нутгын 3 иргэн 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.25-ны өдрийн 07:30 цагаас татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 14 дүгээр гудамжийн 208 тоотод иргэн С-н  өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 4 дүгээр гудамжийн 8 тоотод иргэн С-н  өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Залуусын 35 дугаар байрны 4 тоотод иргэн А-н  өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо,“Стандарт поротерт” ХХК-ийн хашаанд манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 23:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 8 дугаар гудамжинд иргэн Б-н ВМW загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.27-ны өдрийн 02:23 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багийн 2 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Э-н ТOYOTO DUET загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 12:17 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсгийн 006 тоотод иргэн Б-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 8 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Бага дөрвөлж багийн 19 дүгээр гудамжийн 02 тоотод иргэн Б-н эзэмшлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 22:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны, нутаг дэвсгэрт байрлах  иргэн Х-н нүүрсний уурхайн амнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр уурхайд хайгуул, агаарын найрлагад хэмжилт, тунельд парусан болон элсээр хаалт, агааржуулалт хийн ажиллалаа.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны, нутаг дэвсгэрт байрлах  иргэн З-н нүүрсний уурхайн амнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр уурхайд хайгуул, агаарын найрлагад хэмжилт, тунельд парусан хаалт, агааржуулалт хийсэн.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top