АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ

111090199_2448179222141672_3739298514486877070_n.jpg

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр хуваарийн дагуу 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр АНУ-аас нийт 256 иргэн эх орондоо ирж байгаа юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог.

Иргэдийг Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлууд болон “Сэлбэ ресорт” амралтын газруудад тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top