1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
1.Гал түймэр
Хувийн өмчид гарсан: Хэнтий аймаг, Бор-Өндөр. 3 дугаар багийн “Хангай” хорооллын 4 дүгээр гудамжны 1403 тоотод Байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 09:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 2.2 км замыг туулан 09:27 цагт очиж, иргэн Ж-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 31 дүгээр хороо, Хайрханы 5 дугаар гудамжны 160 тоотод Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 19:16 цагт /21:45 цагт/ хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 19:25 цагт очиж, иргэн Д-ын 10×4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 1 дүгээр хороо, Орбитын 110 дугаар гудамжны 15 тоотод гэр шатаж байна гэсэн 08.07-ны өдрийн 20:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 20:23 цагт очиж, иргэн Г-ийн 5 ханатай гэр, тавилгын хамт шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
гудамжинд иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 23:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 22.5 км зам туулан 23:50 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороо, Шарга морьтын “Бяцхан төгөл” амралтын газрын хажууд Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 21:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:20 цагт очиж, иргэн М-ын 8×7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг. 5 дугаар хороо, “Үр шилжүүлэн суулгах төв”-ийн дэргэд
ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 05:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 05:28 цагт очиж, иргэн Н-ын 2×3 метрийн хэмжээтэй ТҮЦ шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Нисэх багийн 35 дугаар гудамжны 17 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 03:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 03:44 цагт очиж, иргэн Л-ын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшлын хамт бүрэн шатсан байсныг 30 минут ажиллаж унтраасан
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн 22:35 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлж, дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу 08.02-ны өдөр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 08.05-ны өдөр ар гэрийнх нь дахин хүсэлт гаргаснаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн 2 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 2 автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 20:00 цагт түр зогсоогоод байна.
Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, 1 дүгээр баг “Ганга нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 25 настай эрэгтэй, иргэн Д 08.04-ний өглөөний 04:00 цагт гэрлүүгээ гараад сураггүй болсон дуудлагыг 08.05-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, “Ганга нуурын хоолой” гэдэг газраас 10 км-ийн тойрогт “Гангат нуур”, “Цагаан бургастын нуур”, “Шишгэд гол”,” Хар-Устын гозгор”, “Цацад-Уул” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Д-ийнхээс баруун хойд зүгт 30 метрт жалган дотроос иргэн Л-ын өмсөж явсан цамцыг 08.07-ны өдрийн 19:20 цагт олсон. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон. 08.08-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.07-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, “Баянзүрх”-ийн гүүрнээс “Зайсан”-ийн гүүр, “Сонсголон”-ийн гүүр хүртэл 65 км-т завьтай урсаж, 65 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.07-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А /40 настай, эрэгтэй/ үхэр тууж мориор “Онон” голыг гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийн хний хамтаар хоёр бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг тус багийн “Байдасын гарам” гэдэг газраас зүүн зүгт “Хурхын боом” гэдэг газар хүртэл “Онон” голын дагуу 17 км-т завьтай урсаж, 3 метрийн гүнд 6 удаа шумбаж, 2 дугаар бүлэг тус багийн “Тунгалагийн-Адаг” гэдэг газраас зүүн зүгт “Дээд манхаадай” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 15 км-т явганаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.08-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд “Хэрлэн” голын эрэг дээр 5 хүн амарч байгаад иргэн Б /30 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.07-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс 5 дугаар багийн “Ялалтын гүүр” хүртэл “Хэрлэн” голын дагуу 15 км-т завиар урсаж, 2 метрийн гүнд 3 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.08-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР