Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

    Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 12, 13-нд говь, талын нутгаар 14-16 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 13, 14-нд нутгийн баруун хагаст дулаарна.

2.Гал түймэр

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүрэг. 5 дугаар хорооны “Задгай”-д иргэн О-ийн 53-28 УНО улсын дугаартай “Самсунг-510” загварын ачааны автомашины хойд дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан 01:40 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Бөхөн-Уул багийн “Задгай”-д иргэн С-ын 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 01:57 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.  

3. Зам тээврийн осол:

  Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хорооны “Ар гүнт”-ийн даваанд ачааны автомашин онхолдож 1 хүн гэмтсэн байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 20:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км зам туулан 20:58 цагт очиход Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан 28-14 УБЕ улсын дугаартай “Кантер” загварын ачааны автомашин онхолдож нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн О /43 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн. 

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, 1 дүгээр баг “Ганга нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 25 настай эрэгтэй, иргэн Д 08.04-ний өглөөний 04:00 цагт гэрлүүгээ гараад сураггүй болсон дуудлагыг 08.05-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, иргэн Д-ийн гэрийн баруун талд 150-180 метрт байрлах жижиг нууранд 4-5 метрийн гүнд 5 удаа, мөн хойд зүгт 100-200 метрт байрлах 2 жижиг нууранд 4 метрийн гүнд 2 удаа гүний шумбалт хийн, тухайн нуурын хоолойд 200 метрийн тойрогт явганаар, “Шишгэд” голын эргээр явганаар, усанд 5 км-т завиар явж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:19 цагт түр зогсоосон. 08.10-ны өдрийн 09:50 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.09-ний өдрийн 09:00 цагаас эхлэн Баянзүрхийн гүүрнээс “Зайсан”-ийн гүүр, “Сонсголон”-ийн гүүр хүртэл 60 км-т завиар явж, 3-6 метрийн гүнд 30 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.10-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А /40 настай, эрэгтэй/ үхэр тууж мориор “Онон” голыг гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд,  ар гэрийнхний хамтаар хоёр бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг Дэлгэрхаан багийн “Байдасын гарам” гэдэг газраас зүүн зүгт “Хурхын гарам” гэдэг газар хүртэл 17 км завиар явж, 3-4 метрийн гүнд 5 удаа шумбалт хийн, 2 дугаар бүлэг Дэлгэрхаан багийн “Тунгалагийн адаг” гэдэг газраас зүүн тийш  “Онон” голын эрэг дагуу 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.10-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд “Хэрлэн” голын эрэг дээр 5 хүн амарч байгаад иргэн Б /30 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Хэрлэн сумын 6 дугаар баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн зүгт 5 дугаар багийн “Саам” гэдэг газар хүртэл 60 км-т завиар явж, 2 метрийн гүнд 2 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 08.10-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Төв аймаг, Өндөрширээт сум. Баянтуул багийн “Модон гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 12 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 197 км-т/ “Туул” голын эрэг дээр 6 хүн амарч байснаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Л /26 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 12:38 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 13:22 цагт Өндөрширээт сумын чиглэлд явсан бөгөөд 17:40 цагт очиж “Модон гүүрнээс” баруун зүгт 3-4 км-т завиар явж, 5-6 метрийн гүнд 3 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон. 08.10-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Баянхонгор аймаг, Шинэжинст сум. Эхэн хавцгай багийн ‘’Эхийн гол’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 434 км, сумын төвөөс урд зүгт 180 км-т/ хүнсний ногооны талбай усалдаг 5-6 метрийн гүнтэй хиймэл нууранд 2 хүн сэлж байснаас Уртын гол багийн харьяат иргэн П /17 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 19:23 цагт Шинэжинст сумын чиглэлд явсан бөгөөд 05:50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:18 цагт нуурын эргээс 40 метрт, 3 метрийн гүнээс цогцсыг гаргаж  тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.     

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top