Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан хуваарийн дагуу гадаад орноос иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна. Тухайлбал, өнөөдөр хуваарийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 иргэн эх орондоо ирлээ.
Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-44, жирэмсэн болон асран хамгаалагчтай-11, өндөр настан-31, эрүүл мэндийн шалтгаантай-24, диломат шугамаар-5, бусад-105 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корперайт, Зүчи, Кемпинский зочид буудлууд, Энхсаран, Ивээлэн, Жаргалант сувиллуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.