Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ барилгын шав тавилаа

3D707E17-8891-4D73-ADE7-4A622DE73A69-6w8i91ctjqg72amjd2px9mf6a4h9t7tbl3y3ow2fpz4.jpeg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, барилгын ажлын гүйцэтгэгч “Golden light” группын ерөнхий захирал С.Алтангэрэл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Уг барилга нь олон улсын стандартад нийцсэн Гал түймэр унтраах, аврах 1-р зэргийн ангийн үндсэн болон туслах албаны автомашины тавиулан, цутгамал төмөр бетон хийц бүхий 7 давхар, 500 хүний хурлын заал, 170 гаруй өрөө тасалгаатай байх юм. Барилга 2020-2021 онд баригдаж ашиглалтанд орно гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top