1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн харьяат иргэн С /26 настай, эрэгтэй/, Б /25 настай, эрэгтэй/ нар /сумаас хойш 80 км/ Хавцгайтын гол гэдэг газар хөдөө гэртээ “Ланд-77” загварын машинаар очихоор 2015.11.30-ны өдрийн 17:00 цагт гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.01-ний өдрийн 21:35 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын тамгын газрын дарга С-р ахлуулсан 8 хүн, 1 автомашин, хөдөө гэрээс 30 км-т байх “Агь манангийн торомхон” ХХК-ийн алтны уурхайн кемпээс 4 хүн, 1 автомашин, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.01-ний өдрийн 22:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.12.02-ны өдрийн 05:40 цагт тус сумын Тост багийн нутаг “Алтан-Уул” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Газрын хэвлийд эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 2 иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.11.30-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 3 автомашинтай, аймгийн Прокурор, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 2 автомашинтай, нийт 30 алба хаагч, 5 автомашинтай шороонд дарагдсан иргэн Х /42 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ нарыг гаргахааар ажиллаж байна.
Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 38-99 БУА улсын дугаартай 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 3 иргэн, 1 автомашин нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргасан. 2015.11.30-ны өдөр машин гаргах бэлтгэл ажил хийгдэж 4 тайль /өргөгч/ бэхэлсэн. Машин 6 тн жинтэй, 4 талаас нь өргөж гаргах ажиллагаа 2015.12.01-ний өдөр хийгдэнэ. /Нуурын гүн 3 метр, мөсний зузаан 15 см орчим/
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 6 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Эх-Элстий” гэдэг газар малчин Б.Даваасүрэнгийн 1 үхэр 2015.11.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Гапзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 25 дугаар гудамжийн 17 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.01-ний өдрийн 10:23 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцэст автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.01-ний өдрийн 12:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 5 албан хаагч;
Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 61 дүгээр байрны орцны 3 давхарт цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.01-ний өдрийн 13:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 5 албан хаагч;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Бүрэн бүст” амралтын газарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.02-ны өдрийн 04:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР