Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар эхлүүлэх болсон билээ.
Тэгвэл ЕБС-ууд “Ковид-19” цар тахлын улмаас онцгой нөхцөл байдалд хичээллэхтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын удирдамж боловсруулахад шийдвэр гаргагч байгууллагууд санал солилцох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн 34-р дунд сургууль, Азийн сан, “WaSH Action” төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, “Ковид-19” өвчнөөс сэргийлэх олон талуудын хамтын ажиллагаа, бусад улс орнуудад хийгдэж буй туршлага, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахаар төрөөс баримталж буй чиглэлийн талаар хэлэлцэж, сургуулиудын төлөвлөгөөнд санал зөвлөмж өгөхөөр санал солилцлоо гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.