“ОХУ-д сурдаг оюутнууд тус улсын Засгийн газрын шийдвэр гарсан хойно Монгол Улсын хилээр гарахыг анхаараарай”

2020-6vdi0j54bzk2bn32fjnwuxjmlaklxv00cxs7s1l9mio-6vfx8f8ddh5y80nu864wgva4w003w2xgbahhl35j29s-6vicbjiodswnec2600cex2de5y2enegugou4gc0izb4-6vq3o8r8kn3t72l2hgntkkiyo7f87nngq2l8slydi68.jpg

УОК-ын Шуурхай штабын ээлжит мэдээллийн үеэр гадаад улс орнуудад суралцдаг оюутнуудын хувьд хэдийгээр хичээл сургууль нь эхлэх мэдээллийг суралцдаг сургуулиасаа авсан ч тухайн улсын Засгийн газар гадаад улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлж байгаа эсэхийг сайтар нягталсаны дараа Монггол Улсын хилээр нэвтрэхийг анхаарууллаа.

Тодруулбал, “Алтанбулаг” шалган нэвтрүүлэх боомтыг түр нээх үеэр “Монголын нэг оюутан сургуулиас нь хүрэлцэн ирэхийг хүссэн бичгээ үзүүлэн Алтанбулагийн боомтоор буюу Монгол Улсын хилээр гарсан. Гэвч ОХУ хилээрээ нэвтрүүлээгүй. Судлаад үзтэл ОХУ-ын Засгийн газрын шийдвэр гараагүй тул тухайн оюутныг нэвтрүүлэхгүй гэдэг асуудал үүссэн. Тухайн оюутны хувьд ОХУ-ын дотоодын нислэгийн билетээ захиалчихсан гээд зардал мөнгөний хохирол амссан тохиолдол гарсан.

Иймд гадаадад, ялангуяа ОХУ-д сурдаг оюутнууд тус улсын Засгийн газрын шийдвэр гарсан хойно Монгол Улсын хилээр нэвтэрч гарахыг анхаараарай” хэмээн Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр анхааруулсан юм. 

Хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор оюутнуудын гадаад улс орнууд руу буцах хүсэлт их ирж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top