БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

117530103_2593358470978691_1625183127222908594_n-6wdi50k94z8puygn57p1oekb8cniimpxiw308zyjio0.jpg

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн зүгээс Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудад тус ангийн гадна бохирын шугам, дулааны шугамыг солиулах ажлын төлөвлөгөө, зураг төслийг танилцуулж хөрөнгө оруулалтыг батлуулан 2020 оны 3 дугаар улиралд дээрх ажлын нэг болох ангийн гадна дулааны шугамыг солих ажлыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлэн ажиллаж байна.

Ажлын гүйцэтгэлийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазрын Барилга угсралтын цехийн 5 дугаар хэсгийн ажилчид хийж гүйцэтгэж байна. Ажлын явц 2020 оны 08 дугаар сарын 18-ны байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн бохирын болон дулааны шугамыг тус ангийн барилга ашиглалтанд орсон цагааас  буюу 40 жилийн дараа сольж байгаа нь энэ юм гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top