Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Газар зүйн мэдээллийн систем”-ийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад тус газрын 6 алба хаагч хамрагдаж гамшгийн эрсдэлийн тоон мэдээг боловсруулах, гамшиг эрсдэлийн орон зайн тархацын зураглал, дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшиж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн байна.
Сургалтын төгсгөлд алба хаагчдад “Батламж”-ийг нь гардуулан өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.