Гадаад иргэдийг хоногийн 265000-280000 төгрөгөөр 21 хоног тусгаарлана

vrov3.jpg

Улсын онцгой комисст манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөр, их дээд, дунд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилладаг гадаад иргэд болон Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийг Монгол Улсад ирүүлэх хүсэлтийг тогтмол ирүүлсээр байгаа юм.

Тиймээс эдгээр иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг харгалзан Улсын онцгой комиссын шийдвэрээр маргааш буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж, 16 улсын 100 иргэнийг авчрахаар болжээ.

Уг нислэгээр ирэх гадаадын иргэдийг олон улсын сүлжээний өндөр зэрэглэлийн “Рамада” зочид буудалд хоногийн 265000-280000 төгрөгөөр 21 хоног тусгаарлана. Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сард нийт 17 удаагийн захиалгат нислэгээр 4300 орчим монгол иргэнийг эх оронд нь авчирч байгаатай холбогдуулан монгол иргэдийг тусгаарлах байрны нөөц хүрэлцэхгүй байгаа тул энэ удаагийн нислэгээр монгол иргэдийг авчрах боломжгүй байсан болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top