1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч өдөртөө 16-18 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2. Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “ДЦС-2” ТӨХК-ийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 17:32 цагт очиж “ДЦС-2” ТӨХК-ийн “Зуухан цех”-ийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
ААН, байгууллагын өмчид гарсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Орон сууц” багийн “Политехникийн коллеж”-ийн хашаанд 4х12 метрийн хэмжээтэй агуулахын дээвэр, хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 14:48 цагт очиж 14 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн “Уурхайчид”-ын 404 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:32 цагт очиж иргэн Г-ийн “Тоёота Надиа” загварын суудлын автомашин шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Хайрхан” багийн 10 дугаар байрны автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 20:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 20:36 цагт очиж иргэн Б-ын Соната-7 загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 52 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 23:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:57 цагт очиж иргэн Х-ийн 9х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд тааз, хана шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О/25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид 08.29-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 55 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 90 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Нийслэлийн Аврах анги-105, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид 08.29-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 55 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 90 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрыналба хаагчид, ар гэрийнхэн 3 бүлэгт хуваагдаж 1 дүгээр бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Орхон-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл баруун хойд зүгт 62 км-т завьтай, 2, 3 дугаар бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт “Оросын Холбооны Улсын хил” хүртэл 45 км-т 4 удаа, нийт 180 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:05 цагт түр зогсоосон. 08.30-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР