Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.

   Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-р сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.8 км замыг туулан 18:48 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Үйлдвэрийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 4х8 метрийн хэмжээтэй гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:53 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Аривжих багийн Аривжихын 9 дүгээр гудамжинд иргэн А-ийн 7х8 метрийн хэмжээтэй өвлийн тоосгон байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 00:13 цагт очиж, 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн 43 дугаар байрны 2 дугаар орцны иргэн Б-ийн ханын тавилга шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 01:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 01:19 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан. 

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О/25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.26-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 50 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.28-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.26-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн 1 дүгээр хороо “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 50 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.28-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид,  ар гэрийнхэн 3 бүлэгт хуваагдаж  1 дүгээр бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Орхон-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл баруун хойд зүгт 62 км-т завьтай, 2, 3 дугаар бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас хойд зүгт “Оросын Холбооны Улсын хил” хүртэл 45 км-т 4 удаа, нийт 180 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 08.29-ний өдрийн 07:25 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн “Тэнгийн зам” ХХК-ийн чулуу бултлагчийн пункерт хүн унасан байна гэсэн дуудлага 11:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:55 цагт очиж, иргэн Т /26 настай, эрэгтэй/-ийг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

4.Мэдээлэл:

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Үүрийн цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 243 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат иргэн С/28 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 08.27-ны өдрийн 00:00 цагийн орчим иргэн Н-нхаас иргэн Г-д очихоор гараад сураггүй болсон тухай мэдээллийг 08.28-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд “Цагааны зуслан”, “Цагааны-Улаан мод”, “Хар-Ус”-ны голын эргийн дагуу 5 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоосон. 08.29-ний өдрийн 07:15 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top